Холбоо барих:  emosclub@gmail.com

 

 

 

М Э Д Э Э Л Э Л   &   Ү З Э Г Л Э Л 

 

******************

Та эндээс манай гишүүдийн бичсэн нийтлэл, орчуулсан орчуулга зэргийг уншиж сонирхохоос гадна, бидний үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцаж болно.

******************

 

2006.11.29 шинэ

Шинэ ном :

“Амжилтад хүрэх гал эрмэлзэл”

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.
Зохиогч Инамори Казүо бол Японд төдийгүй дэлхийд нэртэй “Киосэра” группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм.  Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

2006.10.01

Сайтанд гишүүдийн блог хаягуудыг нэмэв

Блог хувьсгал

Интернэтийн хөгжил, ялангуяа бродбандчлал (өргөн зурвасын холболт) уламжлалт медиа, хэвлэл мэдээллийг үндсээр нь өөрчлөхөөр айсуй.

Сонины нийтлэлүүдийг хувь хүмүүсийн блогууд орлох болж, телевизийн сувгууд антеннаар биш, интернэт сүлжээгээр цацагддаг болж эхэллээ.

Сонинг гаргахад хэвлэх, олшруулах, зарж түгээх гэх мэт санхүүгийн болоод тоног төхөөрөмжийн хүчин чадал хэрэгтэй. Харин блог бичихэд компьютер програмчлалын ямар ч мэдлэг хэрэггүй.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

2005.12.25

М. Тулгат:

Teamwork-т юу хэрэгтэй вэ?

Хамт олон яаж ажиллавал амжилтанд хүрэх тухай өөрийн туршлага, бодлыг нэгтгэн emos сүлжээгээр бичиж байснаа сэргээж тавилаа. Ирээдүйн лидер залуустаа зориулав.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

2005.12.17

П. Наранбаяр:

Монгол орны ургамал – Экотуризмын баялаг

Ургамал ургахад таатай орчин бүрддэг тавхан сарын хугацаанд цэцэглэн удмаа үлдээх гэж тэмцэнэ. Чингэхдээ бас хур тунадас багатай, эх газрын эрс тэс хуурай орчныг тэсч гарах шаардлагатай. Үүнээс шалтгаалан давжааран жижгирч, шимээ дотогш нь хурааж цаг уурын аливаа таагүй нөхцлийг ажрахгүй байхаар зохилдсон монгол орны ургамал нь гадаадын цэцэг сонирхогч жуулчдын анхаарлыг зүй ёсоор татах экотуризмын нэгэн чухал баялаг юм.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

2005.10.21

ЭМОС клубээс сурагч дүү нартаа 450 мянган төгрөгийн ном

Бэлгийн номын жагсаалт

 

Шинэ Монгол Ахлах Сургуулийн 5 жилийн ойд зориулаад ЭМОС клубээс тус сургуулийн номын санд 450 000 төгрөгийн үнэ бүхий ном бэлэглэх болсон билээ. Энэхүү бэлэгт багтах болсон номын жагсаалтыг та эндээс сонирхоно уу.

 

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

 

 

2005.10.21

Шуурхай “сурвалжлага” мэйл

Номын баяр

10 сарын 20-ны өдөр, эхний номын баяраа хийснээс хойш яг 1 жил 5 сарын дараа, бид хоёр дахь номынхоо баярыг амжилттайгаар хийлээ. Интерном-номын их дэлгүүрт 12 цагаас 1 цагийн хооронд хийсэн ба нээлтийн баярын үеэр ЭМОС-ын гишүүд, Шинэ Монгол Ахлах сургуулийн сурагчид, МУИС-ын оюутнууд, зарим ТВ, сонинууд хүрэлцэн ирсэн. Номын баярын үеэр бид ШМАС-ын 5 жилийн ойд зориулан ЭМОС клубынхнээс бэлэглэсэн 450 мянган төгрөгийн үнэ бүхий номын бэлгийн дээжийг гардууллаа.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

2005.10.18

Бидний удаах ном хэвлэгдэн гарлаа:

“Мэргэжлээ зөв сонгоход тань”

 

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготойгоор ажил мэргэжлүүдийг танилцуулж бичсэн бидний шинэ ном 10 сарын 11-д хэвлэлтээс гарч борлогдож эхлээд байна. Ном маань Японд мөн зарагдаж эхэлсэн бөгөөд, сонирхсон хүн доорх холбоосоор дамжин захиалж авна уу.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

2005.10.15

П. Наранбаяр:

Улаан хошуут хаачив?

 

Мэлхийг буцалсан халуун усанд хийвэл огло харайн гарах атлаа, хүйтэн усанд хийгээд усыг аажим халаавал мэдэхгүй байсаар байгаад чанагдаж үхдэг гэнэ. Үүний адилаар хүмүүн бид хүрээлэхүй орчны аажим боловч ноцтой өөрчлөлтийг үл тоон, зөвхөн өөрийн урд байгаагаа харж амьдарсаар. Нийслэл хотын хүрээлэн буй орчны тухай хөндөж бичсэн, авсаархан хийгээд час хийсэн энэ нийтлэл танд нэгийг бодогдуулах буй заа.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

2005.09.05

М.Тэмүүлэй: Аяны бодол

 

Японд хөгжил дэвшлийн цоо шинэ давалгааг авчирсан Мэйжи үе. Энэ үед орон нутгуудад төрөл бүрийн сургуулиуд төрийн болоод энгийн ардын санаачилгаар байгуулагдаж байв. Гишүүн М.Тэмүүлэй Нагано аймагт зорчин түүхийн дурсгал болон үлдсэн тухайн үеийн шилдэг сургуулиудиар аялсан тухайгаа аян замын хууч болгон хүргэж байна. “Хөгжих гэж буй орон сургууль, эмнэлгээ олон болгож, сөнөж буй орон шорон гяндан олон барьдаг” (Капитан Жейнс) гэнэ билээ.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

2005.09.04

А.Хулангийн орчуулга: Урсалт

 

Зурвасхан төдий гялбах мэт баяр баясгалан, амьдралын утга учрыг мэдрүүлж, “энэ чигээрээ үргэлжлээд л байгаасай” гэж хүсмээр шидэт хормууд амьдралд хааяа тохиолддог. Ийм мэдрэмж нь идэвхгүй амарч ч юмуу, ТВ үзэж байхад тэр бүр илэрдэггүй байна. Тэгвэл ямар үед хүн ийм мэдрэмжийг мэдэрч, хүч энергитэй байдаг вэ? Гишүүн А.Хулангийн “Сэтгэл судлал өнөөдөр” сэтгүүлээс орчуулсан нийтлэлийг уншиж сонирхоно уу.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

2005.09.04

Ц. Хулангийн орчуулга: Далай ламын сургаал

 

Хэрвээ бид эерэг оюуны хандлагатай байх юм бол бид ямар ч дайсагнал, өшөө хорсол дунд байлаа ч гэсэн сэтгэл дотор маань амар амгалан байдал оршсоор л байх болно. Хэрвээ айдас сэжиг, амиа бодох, өөрийгөө үзэн ядах гэх мэт сөрөг оюуны хандлагатай байвал, сайн найз нөхдөөрөө хүрээлүүлж, тансаг тохилог орчинд байлаа ч гэсэн бид аз жаргалыг мэдэрч чадахгүй.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

 

2005.04.27

Номын танилцуулга: Бусгаар тогтносон Монгол”

 

Гишүүн М.Тулгатын бичсэн “Бусгаар тогтносон Монгол” номын тухай танилцуулга. Тусгаар тогтносон нэртэй боловч бусгаар тогтносон, бусдаар тэжээж тэтгүүлсэн, хамгийн гол нь түүндээ дасч, авах ёстой гэсэн сэтгэлгээнд автагдсан нь өнөөгийн монголчуудын дүр төрх болжээ.

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

 

2004.06.14

Номын танилцуулга: Өөрийгөө хөгжүүлье!

 

Клубын гишүүдийн хамтран бичсэн уг ном УБ хотын номын цэгүүдэд худалдаалагдаж байна. Мөн доорх дугаараар холбоо барьж болно.

Утас 461122 (“Шинэ Монгол” ахлах сургууль)

Дэлгэрэнгүйг үзье

 

 

 

 

 

 

 

 

Зарим гишүүдийн

хувийн блог

 

 

Батдэрэм

 

Бямбадорж

 

Гантөмөр

 

Наранбаяр

 

Отгонбаяр

 

Тулгат

 

Цасан