БУЦАХ

 

Мэргэжлээ зєв сонгоход тань

Номын агуулга, гарчиг

 

EMOS клуб

ОРШИЛ

 

 

Дунд сургуулийн боловсролын шувтрагад хүрч, амьдралынхаа чухал сонголт дээр тулж ирээд буй залуус дүү нар минь ээ. Үр хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгох гэж өглөөнөөс үдэш хүртэл махран зүтгэж, өдгөө энэхүү шийдвэрлэх зааг ирмэг хүртэл хөтөлж авчраад буй эцэг эхчүүд минь ээ.

Нэг олдох насны баяр баясгалан, тэмцэл зүтгэл багтах, нэг хүний амьдралын намтрын товчоо хуудсаа дэлгэн айсуй. Чухам ямар ажил мэргэжлийн замыг сонгож, ямар зам харгуйгаар аялах билээ? Ямар хөг аялгуугаар эгшиглэж, хувь заяаны пянзаа бичиглэх билээ? Энэ талаар нухацтай бодож, даацтай шийд гаргахгүй бол горьгүй.

Өнгөрсөн жил манай дотоодын их, дээд сургуулиудаас хорин мянга нэг зуун залуу боловсон хүч төгсөн гарч, улс орны хүмүүн нөөцийг зузаатгасан боловч, тэдний дөнгөж гуравны нэг нь ажилтай болсон дүн гарсан байна. Хаа сайгүй хийж бүтээх зүйл их, хүний нөөц шаардлагатай байхад ид шижигнэж хангинасан идэр залуучуудын маань дийлэнх өөрийн байр оршихуйг үл олон төөрч байгаа нь даанч тоогүй. Үйлдвэр техник, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, зам барилга, эрүүлийг хамгаалах, соёл боловсрол, мэдээлэл харилцаа гээд өч төчнөөн салбарт хүн хүч дутагдах атал зөвхөн эдийн засаг, бизнес, хуулийн ухаанаар гэхэд бараг тал хувь нь буюу есөн мянга гурван зуун залуус төгсчээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн зөрөө үүсч байгаа нь манай залуучуудад сургууль мэргэжлээ сонгоход нь хэрэг болохуйц бодитой мэдээлэл, зөвлөмж дутагдан, олны аяыг дагаж хошуурах байдал давамгайлж байгааг харуулж байна. 

Диплом” хэмээх хэлбэр төдий үзэмжний хойноос хөөцөлдөх бус, өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ сонгосноор хүнд сурах чин эрмэлзэл төрөх бөгөөд, цаашдаа эрхэлсэн ажилдаа эзэн болж чадна. Зах зээл улам тогтворжин хөгжиж байгаа энэ нөхцөлд ямар ажил мэргэжилтэйгээс хамаарч биш, тухайн мэргэжлийн салбар дотроо үнэнхүү ялгаран товойж чадах эсэхээс хамаарч хувь хүний амьжиргаа, нийгэмд үнэлэгдэх байр суурь шийдэгдэх болж ирлээ. Юмыг мэднэ, чадна гэдэг сайхан зүйл бөгөөд сайтар мэддэг, гаргууд чаддаг ажлаасаа хүн маш их урам зориг, амьдралын баяр баясгаланг авч хүртэж явдаг билээ.

Тэгвэл мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Чухамдаа энэ асуултанд хариу болгож Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг улсуудаас интернэт сүлжээгээр холбогдсон монгол залуусын “ЭМОС” клубынхэн энэхүү бяцхан бүтээлээ өргөн барьж байгаа юм. Бидний дунд инженерчлэл, анагаах ухаан, математик-физик, хэл зүй, эдийн засаг, соёл хүмүүнлэг зэрэг олон янзын салбар, мэргэжлүүдээр доктор, магистрын зэрэг хамгаалсан болон горилон суралцаж буй, мөн одоо ажиллаж буй янз бүрийн залуучууд бий.

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, сонсож байгаагүй олон сонирхолтой нарийн мэргэжлүүд, эзэмших чиглэлүүд байдаг ба зах зухаас нь та энэ номноос мэдэж авах болно. Тэдгээрээр төгссөн хүн маш цөөн байгаагаас уг ажлуудыг гадны мэргэжилтнүүдээр өндөр үнэтэй хийлгэх, эсвэл дотоодын мэргэжлийн бус хүнээр оромдоглуулахад хүрч байгаад бидний сэтгэл зовсон юм.

Мэргэжил бүхэн сайхан. Мэргэжилдээ эзэн нь болцгоож байж л сайн сайхныг нь мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун байх болно. Харин эзэмшихэд амархан мэргэжил гэж үгүй. Эзэмшсэн шиг эзэмшье гэвэл бүгд л хичээл чармайлт шаардана. Хэдийгээр энэхүү номонд олон чухал ажил мэргэжил багтаж ороогүй байгаа боловч, бид өөсдийн боломж юугаа шавхан байж аль болох өргөн мэдээлэлтэй, олон салбарыг хамарсан ном болгохоор чармайсан билээ. Хэрэв энэ удаагийн хэвлэлтээр уншигч та бүхний таалалд нийцэж, хэрэгцээ шаардлага нь харагдах аваас цаашид цуврал болгон гаргаж дундуураа дүүргэж, дутуугаа нэмж арвижуулж явах болно.

Эрхэм уншигч, мэргэн дүү нар маань мэргэжлээ зөв сонгож, олон чадварлаг, оюунлаг мэргэжилтэн Монгол улсад төрж гарваас энэхүү товхимлыг эмхтгэгч залуусын ойрын зорилго биелж, эх орны минь хөгжлийн гал мандан бадарваас холын хүсэл бүтэх нь тэр ээ.

 

2005.08.20

 

ЭМОС клуб

 

Email: emosclub_mbox@hotmail.com

 

 

ГАРЧИГ

 

 

 

Оршил  Ч.Лодойравсал......................................................................

 

Нэгдүгээр бүлэг: Удиртгал хэсэг

 

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

А.Амарбаяр.....................................................................

Чи мэргэжлээ сонгосон уу?................................................................

Ах эгч нар чинь ямар мэргэжлээр төгсөж байна вэ?..........................

Мэргэжил сонгоход зөвлөгөө тусламж хэрэгтэй.................................

Mэргэжил гэж юу вэ?.........................................................................

Мэргэжлийн онцлогийн тухай.............................................................

Өөрийгөө хэр мэдэх вэ?.....................................................................

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?.............................................................

Чамд ямар мэргэжил тохирох вэ?

Х.Зоригт, А.Амарбаяр.....................................................

 

Хоёрдугаар бүлэг: Мэргэжил бүхэн сайхан

 

Байгалийн шинжлэх ухаан, Техник технологи

Математикчийн мэргэжил

Ц.Гантөмөр.....................................................................

Физикчийн мэргэжил

Ц.Гантөмөр.....................................................................

Инженерийн тухай

Ч.Лодойравсал.................................................................

Электроникийн инженер

Ч.Лодойравсал.................................................................

Хагас дамжуулагчийн технологийн инженер

Ш.Содбилэг.....................................................................

Компьютер сүлжээний инженер

Ш.Содбилэг.....................................................................

Био-Технологийн мэргэжил

Б.Байгалмаа....................................................................

 

Боловсрол

Багш болоорой

Ж.Галбадрах...................................................................

Анагаах ухаан

Эмчийн мэргэжил

Ч.Гандулам, Ж.Энхсайхан...............................................

 

Нийгэм эдийн засаг

Эдийн засаг

М.Тулгат..........................................................................

Бизнес удирдлагын ухаан

Ч.Чинзориг.......................................................................

Маркетинг

Х.Зоригт..........................................................................

Нягтлан бодох бүртгэл

Ч.Лхамчимэг...................................................................

 

Хэл соёл, гадаад харилцаа

Монголын судлал

Д.Заяабаатар...................................................................

Гадаад хэлийг сонгосон чамд

О.Сарнай.........................................................................

Олон улсын харилцаа

Б.Болор-Эрдэнэ, Н.Бямбадорж........................................

 

Гуравдугаар бүлэг: Мэргэжлийн тухай яриа

 

Авто зам, гүүрийн инженер

Д.Сарандулам..................................................................

Математикийн тухай

А.Амарзаяа.....................................................................

Дэлхийд өрсөлдөхийн тулд мэдвэл зохих патентын талаарх ойлголтоос

Д.Дамдинбаяр.................................................................

Монгол хэл бичгийн мэргэжил гэж бас сонин сайхан (ишлэл)

Бямбын Ринчин...............................................................

Мэргэжил сонголтын тухай санал асуулга

Ц.Баяр-Эрдэнэ, А.Амарбаяр...........................................

 

 

Хавсралт

Зохиогчдын танилцуулга..........................................................................

 

Номын зохиогчид

(цагаан толгойн дарааллаар)

 

Амарбаяр.А

Амарзаяа.А

Байгалмаа.Б

Болор-Эрдэнэ.Б

Бямбадорж.Н

Галбадрах.Ж

Гандулам.Ч

 

Гантємєр.Ц

Дамдинбаяр.Д

Заяабаатар.Д

Зоригт.Х

Лодойравсал.Ч

Лхамчимэг.С

Сарандулам.Д

 

Сарнай.О

Содбилэг.Ш

Тулгат.М

Хулан.А

Чинзориг.Ч

Энхсайхан.Ж 

 

Эмхтгэгч: EMOS клуб, редакцийн зєвлєл

Хавтасны дизайн, зохиомж зургууд: Г.Мєнхбаатар

 

 

EMOS club

 

БУЦАХ