БУЦАХ

 

Амжилтад хүрэх гал эрмэлзэл

Номын агуулга, гарчиг

 

EMOS клуб

ЭНЭ НОМЫГ ӨРГӨН БАРИХ БОЛСОН УЧИР

 

 

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.
Зохиогч Инамори Казүо бол Японд төдийгүй дэлхийд нэртэй “Киосэра” группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм.  Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.
“Киосэра” групп Америкийн цахим эд анги үйлдвэрлэлийн “AVX” компанийг худалдан авсны дараахан Инамори Казүо шинэ америк ажилтнууддаа зориулж өөрийн удирдлагын ухааны түлхүүр ойлголтуудыг эмхтгэн лекц уншсаныг “A PASSION FOR SUCCESS” буюу “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” нэртэйгээр ном болгон эмхтгэн гаргажээ. Тэрээр “АVX” компанийг худалдан авсныхаа дараа удирдлагуудыг нь огт өөрчлөөгүй агаад харин тэдний үзэл хандлагыг шинэчлэхэд голлон анхаарсан байна. Үүний дүнд тус компани зургаан жилийн дотор борлуулалтаа гурав дахин ихэсгэн 1.1 тэрбум долларт, татварын өмнөх ашгийг 6 дахин өсгөн 170 сая долларт хүргэжээ.
Амжилтад олон янзын хүчин зүйл нөлөөлөх боловч тэр дунд хамгийн шийдвэрлэх, хамгийн найдвартай нь тухайн хүний үзэл хандлага, хүсэл сэтгэлийн хүч юм. Өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байна. Чухам ийм учраас бид энэ номыг орчуулахаар шийдсэн юм. Номын орчуулгын эрхийг олж авахад гүн туслалцаа үзүүлсэн “Киосэра” компанийн ажилтан Касуя Масаши болон энэхүү номыг хэвлэхэд сэтгэл гарган оролцсон анд нартаа талархлаа илэрхийлье. 
Япон, англи, хятад, герман хэлээр дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан энэ ном монгол уншигч таны байнгын нөхөр байж, мартсаныг сануулан, алдсаныг залруулж байхыг хүснэм.

Номын хур арвижиж,
Ноён нуруу тэгшрэх болтугай
ЭМОС Клуб
2006 оны 10 дугаар сар

 

 

ГАРЧИГ

 

 

 

Энэ номыг өргөн барих болсон учир 

  1. АМЬДРАЛДАА АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД

АМЖИЛТАД ХҮРГЭХ ТЭГШИТГЭЛ

    1. Амьдрал хэмээх драм
    2. Ахмадаас суралцах нь
    3. Амьдралынхаа зорилгыг олох
    4. Өөрийгөө байгаа чигээр нь харах
    5. Алхам алхмаар мөрөөдөлдөө дөхөх
    6. Амжилтад хүргэх тэгшитгэл

АСУУЛТ ХАРИУЛТ : Амжилтад хүргэх тэгшитгэлийн тухай

ЧАДВАР

    1. Өөрийнхөө чадахгүй зүйлийг хүлээн зөвшөөр
    2. Дунджаас дээш тэмүүль
    3. Өөрийгөө ялан дийлэхүй
    4. Бүдүүн уужим ба нарийн няхуур чанарыг хослуулах
    5. Байгалийн араншинг удирдах нь
    6. Сэтгэлгээний фокусыг төвлөрүүлэх
    7. Өнөөдрийн надаас маргаашийн би хүчтэй
    8. Хүний хувьд төлөвших

АСУУЛТ ХАРИУЛТ : Чадварын тухай
СЭТГЭЛ ЗҮТГЭЛ

    1. Юуны төлөө ажиллах вэ?
    2. Бэрхшээлийн ханыг цөмлөх нь
    3. Гал эрмэлзэл эрин үеийг нээнэ
    4. Ажилдаа дурлах нь
    5. Нэг зүйлд төвлөрөн шамдах
    6. Өөрөө зам нээх
    7. Эрүүл биед саруул ухаан
    8. Эргэн дүгнэж амьдрах нь
    9. Ном уншиж хараа тэлэх
    10. Ажиллагчдад эрч хүч өгөх
    11. Өдөр бүр байдаг чадлаараа

АСУУЛТ ХАРИУЛТ : Сэтгэл зүтгэлийн тухай

ҮЗЭЛ ХАНДЛАГА

    1. Хэзээ ч тэмүүллээ алдахгүй
    2. Хүний хувьд зөв зүйлийг эрэлхийлэгтүн
    3. Хялбар замаас зайлсхийгтүн
    4. Диваажин там хоёр алга урвуулахын зайтай
    5. Итгэлцлийг дотроо цогцлуулах
    6. Байгаагаар нь хар
    7. Үл ялигханд хүртэл анхаарлаа хандуулах
    8. Далд ухамсраа ажиллуулах нь
    9. Уул шугамыг баримтлагтун
    10. Тулгуур зарчмыг баримтлагтун

АСУУЛТ ХАРИУЛТ : Үзлийн талаар

2. БИЗНЕСТ АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД

ГАЛ ЭРМЭЛЗЭЛ

  1. Компани хэмээх драм
  2. Амжилтад хүргэх зөрөг– Гал эрмэлзэл
  3. Ариун сэтгэлээс үүдэх гал эрмэлзэл

АСУУЛТ ХАРИУЛТ : Гал эрмэлзлийн тухай

АШИГ

  1. Ажилчдад бие болоод сэтгэлийн жаргал хайрлах нь
  2. Ил шударгаар ашиг олох
  3. Бизнесийн мөн чанарыг бүү март
  4. Үйлчлүүлэгчдийг баярлуулах
  5. Үнэ шийдэлт бол жинхэнэ менежмент
  6. Үнийг зах зээл шийднэ
  7. Орлого, зарлагын тайланг өдөр бүр хийх
  8. Бэртэгч үзлээс ангижран байж ашгийг харах нь
  9. Ашгийг чимх чимхээр нөөцлөх
  10. Хамтын зорилгыг тодорхойлох
  11. Дэвжээний төвд барилдах
  12. Компаниа өөрөөсөө дээгүүрт тавьж бодогтун
  13. Эдийн засаг өсч байх үед нөөцөө базаа
  14. Бабл эдийн засгийн сургамж

АСУУЛТ ХАРИУЛТ : Ашгийн тухай

АМБИЦ

  1. Өөрөөсөө шат
  2. Хуй салхины төв нь болох
  3. Мөрөөдлөө бүү орхи
  4. Чадна гэж үнэмших нь
  5. Сайн санаанаас үүдсэн үү, хувийн хонжоо хайгаагүй биз?
  6. Зорилгоо өндөрт тавь
  7. Авьяас чадвар зөвхөн таных биш
  8. Нэр хүнд зүгээр олдохгүй

АСУУЛТ ХАРИУЛТ : Хүсэл эрмэлзэл, амбицын тухай

ҮНЭНЧ ЗАН

  1. Сэтгэл сэтгэлээ дууддаг
  2. Үйлчлүүлэгчээс хүндэтгэл хүлээх
  3. Вектороо ижилсүүлэх
  4. Шийдвэр гаргах хэмжүүртэй бай
  5. Төлөв даруу лидер
  6. Хоёр туйлыг хослуулах
  7. Их хайрыг ухаарах нь
  8. Том сайнаар хөтөл
  9. Санаа тавих сэтгэл нь итгэл авчирдаг
  10. Сэтгэл шингэсэн яриа
  11. Үе дамнан хорших нь

АСУУЛТ ХАРИУЛТ : Үнэнч зангийн тухай

ЖИНХЭНЭ ХҮЧ

  1. Өөрийгөө золиослох зориг
  2. Ажлын байрны моралийг хэвшүүлэх
  3. Шаардаж буйгаа өөр дээрээ хэрэгжүүл
  4. Ирээдүйг гардах залуусын дүр
  5. Найдвартай суурин дээрээс сорилт хийх
  6. Өөртөө хүндийг
  7. Менежментэд бүхнээ зориулах нь

АСУУЛТ ХАРИУЛТ : Жинхэнэ хүчний тухай

ИННОВАЦ

  1. Лидер минь бүтээлч байгтун
  2. Хялбаршуулан сэтгэх
  3. Энерги цацраах
  4. Сэтгэлийн хэмжээсээ өндөрсгөх
  5. Бэрхшээлийн эгц урдаас сөрөхүй
  6. Гарааны цэгээ алдахгүй байх
  7. Жинхэнэ бүтээл
  8. Горьгүй нөхөр
  9. Япон менежментийн чөмөг

АСУУЛТ ХАРИУЛТ : Инновацын тухай

ӨӨДРӨГ ҮЗЭЛ

  1. Бизнес эхлэхдээ хэтийн дүр зурагтай /vision/ байх нь
  2. Мөрөөдөлдөө согтох
  3. Алдаа гаргах эрх олгох нь
  4. Үйлдвэрлэл, урлаг хоёр ижилхэн
  5. Тогтонги үзлийн хүлээснээс ангижрахуй
  6. Юмыг сайн талаас нь харж заншицгаая
  7. Өөдрөгөөр төсөөлөхүй

АСУУЛТ ХАРИУЛТ : Өөдрөг үзлийн тухай

ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ

  1. Хүсэл зоригоо хөвчлөх
  2. Өөрийн боломжийг эцэс төгсгөлгүй уудлах
  3. Удирдлагын зарчимч чанар
  4. Гэдрэг татах мөчийг зөв тооцох
  5. Бизнес удирдагчийн хүсч болох хамгийн том шагнал
  6. Төгс байдлыг эрмэлзэх
  7. Замыг өөрөө гэрэлтүүлэх
  8. “Би-гүй” зүрх хүнийг хөдөлгөнө
  9. Эдүгээ хэрэгтэй зүйл бол зөв байгууллага
  10. Африкийн уугуул суугчдын ухаан
  11. Зэрэгцэн орших, нөхөн эргэлдэх хууль
АСУУЛТ ХАРИУЛТ : Хэзээ ч бууж өгөхгүйн тухай

 

 

Номын орчуулагчид

(цагаан толгойн дарааллаар)

 

Батдэрэм Д.
Болор-Эрдэнэ Б.
Бямбадорж Н.
Зоригт Х.
Лхамчимэг С.

Наранбаяр П.
Тулгат М.
Тэмүүлэй М.
Цэндсүрэн Э.
Чинзориг Ч.

 

Орчуулгын редакторууд:

Батбилиг Б.
Зоригт Х.
Наранбаяр П.
Тулгат М
.

Хавтасны дизайн: Кида Э.  

 

EMOS club

 

БУЦАХ