Залуучуудын Боловсролын "Тойрог" сангийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох боловсролын салбарыг дэмжих, оюутан залуусын сурч боловсрох эрмэлзлийг идэвхжүүлэх, авъяас чадвараа хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь бидний зорилго юм.


Бидний тухай

Залуучуудын боловсролын "Тойрог" сан нь Япон улсад суралцагч оюутан залуусын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2004 оны 8-р сарын 16-нд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2006 оны 9-р сарын байдлаар 76 гишүүнтэй.
Дэлгэрэнгүйг сангийн бүтэц хэсгээс үзнэ үү.

Япон Улсад хэлний сургуулиас бусад их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд суралцаж байгаа, төгссөн хэн боловч манай санд гишүүнээр элсэн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Та гишүүнээр элсэхийг хүсвэл toirog@yahoo.com хаягаар мэйл бичнэ үү.

Одоогийн байдлаар Монгол Улсад байгаль, техникийн ухаанаар сурч буй оюутнуудад тэтгэлэг үзүүлэх, экологи болон бусад чиглэлээр сургалт семинар зохион байгуулах зэрэг ажил хийж байгаа болно.
Дэлгэрэнгүйг үйл ажиллагаа хэсгээс үзнэ үү.


Сангийн харилцах данс

Монголд
Анод банк 217202

Японд
Mitsubishi Tokyo UFJ Bank, Branch No. 220, Account No. 2399275


Шинэ мэдээ

2006.08.25 - Дэлхийн банкнаас зарласан Хөдөөгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих төслийн шалгаруулалтад "Адмон" компанитай хамтран, Японы Окаяма Их Сургуулийн багш Оказакигийн бүтээл "Болдоогийн адал явдал" хэмээх шүдний эрүүл ахуйн талаарх хүүхдэд зориулсан зурагт номоор оролцохоор материалаа бүрдүүлж өгөв.

2006.08.17-19 - Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Төвд ээлжит Зуны сургалт, Summer workshop хөтөлбөрөө хэрэгжүүлж, тус төвд амрагч хүүхдүүдийг хамруулав. Хөтөлбөрт Японд суралцах боломж, Японы боловсролын системийн талаар мэдээлэл өгч, цайны ёслол, ресторанд хооллох соёлоос танилцуулж, харьцааны урлаг, амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт явуулсан юм. Хөтөлбөрийн зургийг удахгүй тавих болно.

2006.08.13 - Улаанбаатар хот дахь Монгол-Япон Төвд Японы "Онигири-таи" ТББ-тай хамтран "Хоол ба эрүүл мэнд" сэдэвт симпозиум зохион байгууллаа.



© Copyright 2004-2006. "Тойрог" сан