ЯМОХ-ын түүх, үйл ажиллагаа  

 

 

    Япон улсад суралцаж буй Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) нь 1996 оны 6 сарын 1-д 20 орчим оюутан залуусын санаачлагаар байгуулагдаж өдий хүртэл үйл ажилллагаагаа явуулж ирлээ. 

    1996 оны 6 сарын 1-ны анхны хурлаар сонгогдсон удирдах бүрэлдэхүүн: Холбооны Тэргүүн Д.Дамдинбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд: Б.Зоригтбаатар, Б.Энх-Амгаланбаатар, Г.Должинсүрэн, Д.Эрдэнээ, Б.Уламбаяр. 1997 оноос ЯМОХ-ын Тэргүүн Б.Энх-Амгаланбаатар. 1998 оны 10 сарын 10 нд ээлжит 4-р хурлаар сонгогдсон удирдах бүрэлдэхүүн: Хурлын дарга Б.Уламбаяр, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүд: Д.Дамдинбаяр, Д,Эрдэнээ, С.Цэнгэл, А.Амарбаяр, Б.Энхбаяр, Т.Мөнхтөр. ЯМОХ-ын Тэргүүнээр Д.Дамдинбаяр улиран сонгогдов. ЯМОХ-ын санхүүг С.Баярчимэг, Б.Булган нар хариуцан ажилллах болов.
ЯМОХ-ын Тэргүүнээр 2002 оны 11 сараас 2004 оны 11н сар хүртэл Б.Насанбилиг,
2004 оны 11н сараас Б.Дэмчиг ажиллаж байна. 

    Өнгөрсөн хугацаанд оюутнуудын дунд үр дүнтэй олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн. Гол үйл ажиллагаануудаас товч танилцуулъя.  

 

 1. Монгол орон, Монголын соёлыг сурталчлах "Хаврын баяр" өдөрлөг 

     2002 оны 4 сарын 20, 21 –д 4 дэх удаагийн Хаврын баярыг Токио хотын Нэрима дүүрэгт зохион байгуулж, ЯМОХ санаачлан зохион байгуулагчаар оролцов.  ( http://www.emongol.net/havar2002/ ) 2000 оны 4 сард 3 дахь удаагийн Хаврын баярыг Токио хотын Накано дүүрэгт зохион байгуулж, ЯМОХ дэмжигчээр оролцов. 1999.3.27-д 2 дахь удаагийн Хаврын баярыг Токио хотын Накано дүүрэгт зохион байгуулж, ЯМОХ хамтран зохион байгуулагчаар оролцов. (1998 оны 3 сард анхны " Хаврын баяр"-ыг Ганбаатар нарын оюутан залуус санаачлан зохион байгуулав).  

 

2. “Оюунбилиг” сонин

 Хоорондоо мэдээлэл солилцох болон мэдээ мэдээлэл түгээх зорилгоор гарган, 1996 оны 6 сараас 1999 оны 12 сар хүртэл нийт 18 дугаар гаргасан. Хоорондоо мэдээлэл солилцох болон мэдээ мэдээлэл түгээх зорилгоор гарган, 1996 оны 6 сараас 1999 оны 12 сар хүртэл нийт 18 дугаар гаргасан.

Өнгөрсөн хугацаанд гаргасан Оюунбилиг сонин:

1996.6.26 Дугаар 1(1)

1996.7.9 Дугаар 2(2)

1996.8.25 Дугаар 3(3)

1996.9.25 Дугаар 4(4)

1996.10.28 Дугаар 5(5)

1996.11.29 Дугаар 6(6)

1996.12.29 Дугаар 7(7)

1997.1.31 Дугаар 1(8)

1997.2.28 Дугаар 2(9)

1997.3.21 Дугаар 3(10) 1997.4.30 Дугаар 4(11)

1997.7.18 Дугаар 5(12)

 

1998.12.3 Дугаар 1(13) Япон орчуулгатай

1999.2.15 Дугаар 1(14) Япон орчуулгатай

1999.5.31 Дугаар 2(15) Япон орчуулгатай

1999.7.9 Дугаар 3(16) Япон орчуулгатай

1999.10.10 Дугаар 4(17) Япон орчуулгатай

1999.12.24 Дугаар 5(18) Япон орчуулгатай

 

3. Спортын арга хэмжээ

 

(а ) Сагсан бөмбөг 

    Жил бүрийн эцсээр Сагсан бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна. 1997 оны 12 дугаар сард анхны тэмцээнийг Токио хотын Инаги дүүргийн Төв зааланд зохион байгуулав. Комабагийн баг түрүүлж, Кансайгийн баг удаалсан. 1998.12.26-д Токио хотын Мэгүро дүүргийн Комабагийн зааланд 2 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулав. Нийт 40 гаруй хүмүүс оролцож Элчингийн хүүхдүүдийн баг түрүүлж, Комаба-97 баг удаалав. Сүмо бөхчүүд Батбаяр, Цэвэгням, Кёкүтэнзан нар ирж оролцсон.   

 

1999 оноос хойшхи тэмцээнүүдийн дэлгэрэнгүй

 тойм ба тэмцээний дүрэм --> Энд дарна уу?

 

 (б ) Ширээний теннис

    2003 оны 4 сарын 27-ны Ням гаригт, Токио хотын Комаба Оюутны Хотхонд шинэ оюутнуудтай танилцах уулзалт, спортын ажиллагааг амжилттай зохиов.   

Ширээний теннис 2003 

Тайлан 

 

Комаба Оюутны Хотхонд жил бүр 5-9 оюутан Технологийн Коллежид суралцахаар ирж, 1 жилийн хугацаатай Япон хэлний сургуульд суралцдаг билээ. Энэ жил Технологийн Коллежид 9, тусгай мэргэжлийн сургуульд 4, хэлний сургуульд 1 оюутан ирээд байгаа юм байна. Шинээр ирсэн ихэнх оюутнууд маань МУЇИС, ШУТИС-д сурч байсан ба холбоо, электроник, автомат удирдлагын чиглэлээр суралцахаар иржээ. Энэхүү хотхонд оюутнууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай “MP /Multi Purpose/ Hall” гэдэг одон бөмбөг, каратэ гм спорт болон хурал цуглаан, бүжиг диско хийх төхөөрөмжөөр тоноглогдсон танхим байдаг. Монгол оюутнууд энд голдуу ширээний теннис, бадминтон тоглоцгоодог бөгөөд энэ удаа анхны албан ёсны тэмцээн зарлан зохион байгууллаа. Тэмцээнийг ШУТИС-ын КТМС-ээс ирсэн Энхтөр хошуучилж, Билэгбаатар удааллаа. Харамсалтай нь харьцангуй цөөн, 18-н оюутан цугларч тэмцээнд 8-н оюутан оролцлоо. Зарлал маань 3 хоногийн өмнө цацагдаж тулгамдан, танхимын онгорхой цаг үдээс өмнө эрт байснаар, урьд өдөр нь урьдчилж цугласан Фүчүгийн олон оюутнууд маань хүртэл ирж чадсангүй бололтой. Уулзалт тэмцээнд хүрэлцэн ирсэн та бүхэн сайхан танилцацгааж, Монголын сонин дуулж, Япон дахь ахуй амьдралын зах зухаас зөвлөлдөн, биеийн чилээг тайлж хөнгөн хөлсөө гаргаж амралтаа хөгжилтэй өнгөрөөсөн гэдэгт итгэлтэй байна. Бидэнд иймэрхүү жижиг үйл ажиллагаа болгоноос суралцах зүйл их бөгөөд дараа дараагийн удаа алдаагаа дахин давтахгүй, Японы сайн тал болгоныг алдалгүй суралцаж, нөхөрлөлөө бататган хамтран ажиллахын ач тусыг хүртэж, ихийг бүтээхийг Оюутны холбооныхоо туйлын зорилго гэж ойлгох нь зүйд нийцэх биз ээ.

   
Японд суралцагч Монгол Оюутнуудын Холбоо

Зохион байгуулагчид 

 

   4. Цахим шуудангийн сүлжээ AMONG

   Оюутнууд болон Монголд сонирхолтой хүмүүс мэдээлэл солилцох зорилгоор цахим шуудангийн сүлжээ байгуулан ажилллуулж ирлээ. А.Амарбаяр тэргүүлэн 1997 оны 4 сараас эхлэн тус сүлжээг ажиллуулж байна. Одоогийн хаяг (2004 он): among@yahoogroups.jp  .

   Та бидний сайн мэдэх Дэлхийн монгол туургатны “Цахим-өртөө” сүлжээ нь анх бидний among сүлжээнээс салбарлан гарч байсныг бахархан дурдах нь зүйтэй байхаа.

 

   5. Холбооны вэбхуудас   
    Оюутны холбооны вэбхуудсыг анх Зоригтбаатар гардан хийж, 1997 оны 4 сараас гаргаж байсан. 
Хаяг: http://www.fedu.uec.ac.jp/FEDU/World/Mongol/ 
Харин хамгийн сүүлийн хувилбарыг та яг одоо үзэж байна.

     
   6. Зудын тусламж хандивийн хөдөлгөөн

Монголд тохиолдсон байгалийн бэрхшээлийг гэтлэн давахад туслах үйл ажиллагаа. Энэхүү сайн дурын ажлын явцыг дээр дурдсан вэбхуудсан дээр гарган тайлагнаж байлаа.

 

7.Гадаадад суралцагч, төгсөгч Монгол залуучуудын чуулга уулзалт, “Эрдэм” симпозиум 2002.8.29-31 

Улаанбаатар хотноо Гадаадад суралцагч, төгсөгч Монгол залуучуудын чуулга уулзалт, Эрдэм симпозиумыг Герман зэрэг бусад оронд сурч байгаа залуустай хамтран зохион байгууллаа. Энэ талаар http://www.emongol.net/chuulga-uulzalt/ хуудаснаас тодорхой үзнэ үү.   

 

8. “Урам” уулзалт 

Б.Насанбилиг тэргүүтэй залуус санаачлан “Монгол орны хөгжил, бидний хийж чадах зүйл”-ийг гол чиг, шугамаа болгосон уулзалтыг 2001 оны 10 сараас эхлэн тогтмол хугацаанд зохион явуулж эхлээд байгаа билээ. Уг уулзалт нь оюутнууд хоорондоо санал бодлоо солилцож, маргаан өрнүүлэх, тэгснээр эх орныхоо цаашдын хөгжлийн талаар тодорхой үзэл баримтлалтай болох, судалгаа болон олсон туршлагаа түүнтэй уялдуулахыг эрхэм зорилгоо болгож байгаа юм.   

 

9. Илүү өргөн хүрээнд   

Бидний үйл ажиллагааны үр дүнд оюутнуудын дунд харилцан бие биедээ туслах, хамтран ажиллаж эрх ашгаа хамгаалах боломж бүрдэж байна. Мөн зөвхөн монгол оюутнуудаар зогсохгүй маш олон япон хүмүүстэй хамтран ажиллах, соёлын солилцоо явуулах нөхцөл бүрдэж байгаа билээ.